Пакистанд онгоц сүйрч, 15 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Пакистанд өнгөрсөн шөнө онгоц сүйрч, 15 хүний амь үрэгджээ. “Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн 10 нь зорчигч бол тав нь нислэгийн багийн гишүүн аж.

“News International” хэвлэлд мэдээлснээр онгоц Пакистаны армийн нисэх хүчнийх байжээ. Онгоц сургуулилтын нислэг үйлдэж байсан гэж албаныхан ярьсан байна.

Онгоц Равалпинди хотын хүн ам оршин суудаг дүүрэгт унажээ. Агаарын хөлгийн сүйрлийн дараа гал гарч, хэд хэдэн барилгыг хамарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top