Узбекистан Монголоос мах авна

2019 оны 07 сарын 28

Узбекистан улс Монголоос мах авч, махны хомсдолын асуудлаа шийдэх гэнэ. “Podrobno.uz” сайтад бичсэнээр тус улсад Монголоос мах авах, тээвэрлэхэд улсаас бүхий л тусламжийг үзүүлэх болжээ.

Монголд хүнсний ногоо, жимс нийлүүлж, мах авахад агаарын болон бусад тээврийн хэрэгсэл ашиглана. Үндэсний "Узбекистон хаво йуллари" нисэх компанид тээврийн асуудлыг хариуцуулсан байна. Харин махны импортыг “Brand Investment Group Agro”, “Tashkent Trade Center”, “Baraka Holding” гэсэн гурван компани хийхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top