Усан дээр байрлах хамгийн гайхалтай ТАВАН хот

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Дэлхийд ганцхан Итали улсын Венец хот усан дээр байрладаг хэмээн андуурч яваа юм биш биз. Аялал жуулчлалын төв болсон Венец хот ердөө 60 мянган хүн амтай боловч нэг өдөрт үүнтэй тэнцэхүйц жуулчдыг хүлээж авдаг гэсэн баримт байдаг аж. Дэлхийд заавал очиж үзэх ёстой улс гэвэл зүй ёсоор Венец хот бичигддэг байна. Харин яг Венецтэй адил олон жилийн түүхтэй үзэсгэлэнт усан дээр байрлах хотууд дэлхийн хаа нэгтэй байдаг байна. Тэрхүү нууцлагдмал хотуудыг танилцуулъя.


Вужен, Хятад

Хятад улс газар нутгийн хувьд дэлхийд гуравдугаарт багтдаг. Энэ дундаас үзэсгэлэнтэй басхүү нууцлагдмал хэд, хэдэн тосгод байдаг аж. Үүний нэг нь яах аргагүй Вужен тосгон юм. Вужен тосгон нь тэр чигтээ усан дээр байрладаг. Хятадын Хөх мөрний эргийн эргэн тойронд хэд хэдэн хот усан дээр байрлах бөгөөд эдний дунд Вужен тосгон багтдаг байна. Энэ тосгоны түүх нэн эртнээс эхэлж бичигдэж иржээ. Хотын суурь 7000 гаруй жилийн өмнөөс тавигдсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг байна. Вужен хотын ихэнх хэсэг нь эртний барилгуудаас бүрддэг. Оршин суугчид хэдэн мянган жилийн туршид амьдралын хэв маягаа өөрчилж байгаагүй ба гэрээсээ гаралгүйгээр хоол хүнснийхээ бүтээгдэхүүнээ худалдан авдаг гэх. Өөрөөр хэлбэл завин дээрээс хүнсний бүтээгдэхүүний худалдаа явагддаг аж. Мөн энэ газарт таны сонирхлыг татах нэгэн музей бий. Эртний хятадад эмэгтэй хүний хөлийг “алтан бадамлянхуа” болгох заншил энэ хотоос үүдэлтэй гэдэг. Залуу охидын хөлийг үзэсгэлэнтэй болгохын тулд даавуугаар боож жижгэрүүлдэг заншил энэ тосгоноос үүсэлтэй. Тэрхүү ёс заншлыг харуулсан 500 гаруй гэрэл зураг, үзмэр энэ хотын музейд байдаг байна.

Жоужуанг, Хятад

Тэжу нуурын сав газарт байрлах Хятадын усан дээрх хотуудын нэг Жоужуан юм. Жуулчдын дунд тус хот нь маш алдартай. Нэгдүгээрт сонирхол татахуйц эртний чулуун гүүр, чулуун сүм бий. Хар плита, улаан хаалга, цасан цагаан “Чуку” сүм нь энэ хотын гол нүүр царай гэхэд хилсдэхгүй. Тус сүм нь Сүн улсын үед баригдсан гэгддэг аж. Мөн сүм рүү хөтлөх урт чулуун гүүрээр алхахад усан дотор маш олон төрлийн алтан загасыг харж болох юм. Энэхүү хот нь Хятад улсын хамгийн алдартай усан хот бөгөөд соёлын гүн гүнзгий түүхтэй эртний гоёмсог байшин зэргээрээ алдаршжээ. Тус хотыг “Дорнын Венец” хэмээн нэрийддэг байна.

Удайпур, Энэтхэг

Энэтхэгт шинэ гэр бүл Удайпур гэх өвөрмөц хотод бал сараа өнгөрөөх дуртай. Энд агуу сүр жавхлантай цайз болон орднууд хадгалагдаж иржээ. Энэ хот нь гурван том нуурын дунд оршдог. Онцлох үзмэр нь Пикола нууран дээр баригдсан Энэтхэгийн удирдагчдын зуны ордон юм. Одоо тус газар нь зөвхөн зочид буудлын үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн нууран дундах үзэсгэлэнт парк буюу цэцэрлэгт хүрээлэн байх ба энд далдуу мод болон олон төрлийн амьтдыг харах боломжтой.

Брюжес, Бельги

Брюжес бол Баруун Фландерын Бельгийн нийслэл юм. Нийт 54 гүүртэй том хөлөг онгоцоор дамжин өнгөрөх боломжтой. XIV зуунд Брюжес нь Хойд Европ дахь хамгийн том худалдааны төвүүдийн нэг байжээ.

Брюжес хотын шөнө маш дур булаам байдаг. Дундад зууны хэв маягтай барилга байгууламж, готик хэв маягийн ариун сүм, хатуу хучилттай гүүр гээд үзэж сонирхох хамгийн ихтэй хот гэж хэлж болно. 

Мескалтитан, Мексик

Мексик нь өөрийн гэсэн Венецтэй.  Мескалтитан нь Наягийн эрэг орчмын арал дээр байрладаг. Энэ нь Мексикийн хамгийн өргөн уудам нутгуудаар хүрээлэгдсэн бөгөөд олон тооны нуур суваг урсдаг.

Мексикийн Венецид жил бүрийн найм, есдүгээр сараас борооны улирал эхэлдэг. Энэ үеэр гудамж бүр үерт автан харин иргэд оршин суугчид нь сэлүүрт завинд шилждэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top