ӨНӨӨДӨР: Эмч нар төлбөргүй үзлэг хийнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

09.00 цагт

 

  • П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Судасны хэт авиан оношлогоо” олон улсын сургалт эхэлнэ. Утас: 9111-0769

 

10.00 цагт

 

  • Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

11.00 цагт

 

  • “Үндэсний мэдээллийн төв”-д албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон онцгой байдлын аврагчдын ар гэрийнхэн Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
     
  • Тээврийн цагдаагийн албаны байранд Албан журмын даатгагчдын холбооноос зам тээврийн ослын даатгалыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар мэдээлнэ.
     
  • Сүхбаатарын талбайд “Дэлхийн Хепатитийн өдөр”-ийн хүрээнд элэгний В, С вирусын шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нар төлбөргүй үзлэг хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top