Т.Энхбат Пермийн Дуурийн театрыг сонголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

ОХУ-ын Пермь хотын Дуурь, бүжгийн театрын уран сайхны удирдагч Теодор Курентзис гэнэт ажлаа орхиж, олон тооны дуучин, бүжигчин дагуулан, Санкт-Петербург хотод шилжсэнээр тус театр хүний нөөцийн хямралд ороод байсан билээ. Театрын захирал Медея Ясониди хэвлэл мэдээлэлд энэ талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Тийм ээ, бид авьяаслаг дуучин хайж байгаа. Маш сайн нэг дуучныг урьсан нь Монголын Т.Энхбат. Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Санкт-Петербургийн хөгжмийн академийг төгссөн тул орос хэлэндээ сайн. Т.Энхбат наймдугаар сарын 15-наас манай театрт ажиллаж эхэлнэ. “Евгений Онегин”, “Игорь ван” дууриудад гоцлон дуулна. Бид Т.Энхбатыг есдүгээр сарын 17-18-нд Москвад болох “Россия-Культура” сувгийн “Большая опера” уралдаанд оруулах гэж байгаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. 

Т.Энхбат нь уртын дуучин, Ардын жүжигчин Д.Түвшинжаргалын хүү буюу дуучин Т.Баясгалангийн дүү юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.218) 2019 оны 07 сарын 28

Baysgalan bi gedsend uldsen huuhed ch gesen etsegtee bair egsen geed bsan bizde.Yahara ene huuhdiin etseg Tuvshinjargal gj

0  |  0
Иргэн(203.169.50.253) 2019 оны 07 сарын 25

Сайхан мэдээ байна. Авьяаслаг хуухдууд торуулж осгосон ээжид нь эруул энх урт наслахыг хусэн ероое!!!

0  |  0
Baysgslan(103.26.195.102) 2019 оны 07 сарын 25

Zssss kkk

0  |  0
Top