ШУУРХАЙ: "Говь" ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

"Говь" ХК-д ажиллаж байсан 18 настай Л гэх залуу өчигдөр /2019.07.23/ тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед лагаас гаргаж авсан байна. 

Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр, өчигдөр өглөөний 10:30 цагийн үед "Говь" ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүргийг тус компанийн удирдах албан тушаалтан өгчээ. Үүргийн дагуу 18 настай ажилтан залуу бохирын лаг шүүх газарт орсон бөгөөд үүнээс хойш гарч ирээгүй байна. Ажил тарах цаг өнгөрсөн ч залуу гэртээ ирээгүй, ажлынхантайгаа таараагүй байсан учраас хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь сураглаж асууснаар ар гэрийнхэн нь хайж эхэлжээ. Улмаар "Говь" ХК-ийн үйлдвэр дээр ирж, хүүгээ сурагласан ч компанийн зүгээс дотогш нэвтрүүлээгүй талаар талийгаачийн ээж Ц хэлж байв. Компанийнханд шаардлага тавьсны эцэст оройн 23.00 цагийн үед хяналтын камерийн бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар руу орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. 

Онцгой байдлын аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулж авсанаар залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед гаргаж авчээ. Цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиход "Говь" ХК-ийн удирдах ажилтнууд ирсэн байсан боловч "Албан ёсны мэдээлэл удахгүй өгнө" хэмээн ямар нэгэн мэдээлэл, тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Талийгаач залуугийн хувьд "Говь" ХК-д ажилд ороод гурван сар гаруй хугацаа өнгөрч байсан бөгөөд наадмын өмнө "жинхэлсэн" байжээ. Түүний ар гэрийнхний зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэлгүй ажиллуулсан, хяналтын камерын оперотор ажлаа хийгээгүй, гурван сар ажилласан, туршлага багатай хүнийг бохирын лаг руу оруулсанд гомдолтой байгаагаа илэрхийлж байв. Мөн компанийн байр руу нэвтрүүлэхгүй удсан нь хэргийг нуун дарагдуулах гэсэн оролдлого хэмээн үзэж буйгаа хэлж байлаа. 
 
Хүүгийн цогцсыг эндээс олжээ

Э.ЭНЭРЭЛ

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tergel(59.153.114.170) 2019 оны 07 сарын 25

Edniih hunij hudulmuriig uneheer dooguur uneldeg. Hudulmuriin hund nuhtsuld ajilluuldag hernee hudulmuriin ayulgui baidliin talaas ajillaad 4 sar bolj bhad udiig hurtel huwtsas heregleleer hangadaggui!!! Tseh eer ni darga nar ni uzegdeh bolhor hunii huuchin halat numur gj ugdug! T

0  |  0

иргэн(66.181.161.26) 2019 оны 07 сарын 25

өнөөх л бага зардлаар ажлаа гүйцэлдүүлэх гэж бгаад л хүний аминд хүрч дээ. ганц хүн хийдэг ажил ч бишдээ ядаж үүрэг өгсөн бол эргэж шалгах хянах энээ тэрээ яаав мэргэжилийн хүн байдаг газар уу энэ яг

2  |  0
Delgermurun(202.126.89.157) 2019 оны 07 сарын 25

Yamar hariutslaggyi yum be kamer hyanagch ni yugaa harj bsan yum udur oroi boltol ajiltan ni haragdahgyi bhad shalgadaggyi yumu Vvreg ugsun darga tsug ajilladag hvmvvs ni yuga hiij bsan yum ar ger ni erel syral boloogyi bol medehgyi ni bna shde hairan saihan hvv Dendv yuma vneheer haramsaj bna Taliigaach hvvhed vrgeljiin ineegeed yavj bdagsan Haramsaj bna dendvv iheer

1  |  0
Delgermurun(202.126.89.157) 2019 оны 07 сарын 24

Yamar hariutslaggyi yum be kamer hyanagch ni yugaa harj bsan yum udur oroi boltol ajiltan ni haragdahgyi bhad shalgadaggyi yumu Vvreg ugsun darga tsug ajilladag hvmvvs ni yuga hiij bsan yum ar ger ni erel syral boloogyi bol medehgyi ni bna shde hairan saihan hvv Dendv yuma vneheer haramsaj bna Taliigaach hvvhed vrgeljiin ineegeed yavj bdagsan Haramsaj bna dendvv iheer

0  |  0
Zocnin (68.145.61.75) 2019 оны 07 сарын 25

Ene zaluu hunii haluun amiig yugaar toloh be Gowiinhon

1  |  0
A(202.126.89.220) 2019 оны 07 сарын 24

Haramsaltai yumaa hairan shan zaluu .

0  |  0
Zochin (202.126.89.220) 2019 оны 07 сарын 24

Jaahan bodoj yum bichij bmaar yum ,end shuud udirdlaguud buruutai ch baatarsaihan zahiral gj ireed shuud dairsan yum bichij bolohgui bhaa

1  |  1
Zzzzx(66.181.184.230) 2019 оны 07 сарын 24

Baliar yumnuud hunii amiar togoldog boljdee

0  |  0
zochin(112.72.12.4) 2019 оны 07 сарын 26

bayn kompanii yaduu setgelgee

4  |  0
Zochin(122.201.27.2) 2019 оны 07 сарын 25

Говийн удирдлагууд бол юу уруу ч хэнийг ч хамаагүй оруулна. ХАБ энэ тэр бол хамаагүй ээ. ХАБ-ийн инженерийнхээ үгийг сонсох ч үгүй. Хэнээс ч хамаагүй, юу ч хамаагүй асууна, мэдэхгүй бол ажлаас хална. тайлбар хэзээ ч сонсохгүй. Баатарсайхныг ууртай явж байхад нь таарвал цохиод авч ч магад. Ер нь ажилтнуудаа хэд хэдэн удаа зодож байсан л даа. Хариуцлага тооцох хэрэгтэй. Гэхдээ Баатарсайхан бүх газарт аймаар арын хаалгатай л даа. Хаан банк нь хэдэн шүүгчид хөнгөлөлттэй зээл олгосон байлаа даа. Хэний амыг яаж таглахаа мэднэ.

7  |  0
Irgen(66.181.161.88) 2019 оны 07 сарын 25

Baatarsaikhan pizda minee huuli durem juram meddeggui ym bol ajil hiigeed yahaw de ain hamaa. Heden hun hordloo odoo buur aldag boljee chi ain.

2  |  0
ХАБ-ЫН МЭРГЭЖИЛТЭН(202.55.191.40) 2019 оны 07 сарын 26

МЕТАНД ХОРДООД УНАСАН НЬ ТОДОРХОЙ. ХОРТ ХИЙНИЙ ТӨВШИНГ ШАЛГАЖ, АХАЛЖ БАЙГАА АЖИЛТАН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖ, ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ АЖЛЫГ БАГААРАА ХИЙЖ, АВРАХ ТӨЛӨВЛӨГӨӨ, 3 ХӨЛТ ТУЛГУУР, ӨНДРИЙН БҮС, ХОРТ ХИЙНИЙ ШҮҮЛТҮҮРТЭЙ МАСК ЗЭРГЭЭР ХАНГАГДСАН БАЙХ ЁСТОЙ. ЭДГЭЭР ЗҮЙЛС ХЭРЭГЖЭЭГҮЙ БОЛ ХАБ-ЫН ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ ХЭРГЭЭР КОМПАНИЙ УДИРДЛАГА , АЖИЛ ОЛГОГЧ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ БАЙДАГ. ЭС БӨГӨӨС ИЙМ ОСЛУУД ГАРСААР БАЙХ БОЛНО.

27  |  2
Балай юм(202.70.34.70) 2019 оны 07 сарын 25

Говь ХХК-ийн бохирын шугам төвийн бохирын шугамд одоо болтол холбогдоогүй юмуу. Тэгээд яагаад ганцааранг нь оруулсан юм болоо. Говийн удирдлгагыг шүүхэд өгөх ёстой юм байна даа.

7  |  2
Учка(103.57.93.92) 2019 оны 07 сарын 24

ХАБЭА НААД ЗАХЫН ДҮРЭМ МӨРДӨӨГҮЙ НЬ ИЛХЭН.ХУДАГТ 2-3 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОРДОГ ШҮҮ

8  |  0
bbb(66.181.166.154) 2019 оны 07 сарын 25

бохирын цөөрөмтэй бүх газар метаны детектор -мэдрэгч заавал байлгадаг болоочээ. хямдхан шүү дээ дуут дохио өгвөл тусгай хэрэглэлгүй хүн нэвтрэх ёсгүй.

13  |  1
Top