ТҮЦ-ээр хүнсний зарим бүтээгдэхүүн худалдахыг хориглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдээс кимбаб, пирожки, ороомог, сэндвич зэрэг бүтээгдэхүүн худалдан авч идэхгүй байхыг анхааруулж байна. Учир нь өнгөрсөн амралтын өдөр /2019.07.18/ Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д ТҮЦ-т худалдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор хүргэгдэн ирж, заримынх нь биеийн байдал муудсан юм. 

ТҮЦ-т өндөг, хиамтай талх борлуулж, түүнээс нь иргэд хордсон энэ асуудалтай холбоотойгоор НМХГ-аас наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ТҮЦ-т хүнсний бүтээгдэхүүн худалдахыг хориглохоор шийдвэрлээд байна. 

Хэрэв хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдвал холбогдох журмын дагуу хураан авч, устгахыг хатуу анхааруулж байна. Иймд ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ нэмж баяжуулахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас санууллаа. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.195.77) 2019 оны 07 сарын 23

TYTS-ee bur haagaachee

0  |  0
Болормаа(202.126.89.225) 2019 оны 07 сарын 23

Энэ зөвхөн Нийслэлд үү

0  |  0
Болормаа(202.126.89.225) 2019 оны 07 сарын 23

Энэ зөвхөн Нийслэлд үү

0  |  0
Болормаа(202.126.89.225) 2019 оны 07 сарын 23

Энэ зөвхөн Нийслэлд үү

0  |  0
Болормаа(202.126.89.225) 2019 оны 07 сарын 23

Энэ зөвхөн Нийслэлд үү

0  |  0
Болормаа(202.126.89.225) 2019 оны 07 сарын 23

Энэ зөвхөн Нийслэлд үү

0  |  0
Болормаа(202.126.89.225) 2019 оны 07 сарын 23

Энэ зөвхөн Нийслэлд үү

0  |  0
отгоо(202.9.42.82) 2019 оны 07 сарын 23

бараг 3 долоо хоногийн дараа, заавал ингэж хугацаа алдах хэрэг байна уу? өнөөдрөөс байж болохгүй юм байх даа

1  |  0
Top