Хагас сая Volvo маркийн автомашиныг зах зээлээс эргүүлэн татаж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Шведийн автомашин үйлдвэрлэгч үндэстэн дамнасан Volvo корпорац нийт 507 мянган автомашины дэлхийн зах зээлээс татаж буйгаа зарлалаа.

Volvo маркийн автомашины түлш шахах хоолойг хуванцраар хийсэн тул температурын өөрчлөлтийн улмаас хайлах аюултай гэнэ. Үүнээс болж автомашинд гал гарах тохиолдол гарч байсан гэж тус корпорацын төлөөлөгч Стефан Эльфштрём мэдээлжээ.

Энэ алдаа 2014-өөс 2019 оны хооронд үйлдвэрлэгдсэн дөрвөн цилиндртэй дизель хөдөлгүүртэй V40, V60, V70, S80, XC60, XC90 загваруудад гарчээ. Гэхдээ одоогоор энэ алдаанаас болж ямар нэгэн осол гарсан тухай мэдээлэл ирээгүй аж.

Тус корпорац автомашин эзэмшигчидтэй цахим шуудангаар дамжуулан холбогдож байгаа гэнэ. Одоогоор энэ алдааг засаж буй тул тус корпорацын үйлчлүүлэгчид мотортой холбоотой алдаа, дутагдлын талаар санал, гомдлоо ирүүлэх боломжтой гэж Стефан Эльфштрём мэдэгджээ.

Энэ жил Volvo корпорац түлш шахах системд саатал гарсантай холбогдуулан 200 мянга гаруй автомашин эргүүлэн татаж байсан бол багажны хаалганы цахилгаан дамжуулагчтай холбоотой асуудлаас болж 167 мянган автомашинаа мөн эргүүлэн татаж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top