ДАРХАН-УУЛ: Шарын гол сумын залуучуудын чуулга уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 21

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын залуучуудын чуулга уулзалт өчигдөр /2019.07.20/ амжилттай зохион байгуулагдлаа.

"Бид Шарын голын ирээдүй" уриан дор 200 залуус дуу хоолойгоо нэгтгэн цаашид сумандаа хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, нутаг орноо хөгжүүлэхэд залуусын үүрэг, оролцоог сайжруулах үндсэн зорилгын хүрээнд зохион байгуулжээ.

Уг чуулга уулзалтыг Шарын гол сумын нийгмийн ардчилал, Монголын залуучууд холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Darxan(202.126.89.198) 2019 оны 07 сарын 22

Байгалийг чинь Засаг дарга чинь сүйтгэж дуусч байхад дуугай байх юм байна даа. Шарынголыг минь баллаж дууслаадаа

1  |  0
Top