Монгол эмэгтэй автобуснаас унаж, амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 20

Монголын иргэн 47 настай Жайнагуль Халык хэмээх эмэгтэй Казахстаны Алматы мужид автобуснаас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Халык Алматы хотыг үзэж сонирхоод Умбетали тосгонд амьдардаг хамаатан садныдаа зочлохоор орон нутгийн автобусанд суусан байна.

Маш халуун байсан тул жолооч хаалгаа хаалгүй явж байсныг тэрээр анзаараагүй байна. Замын нэг эргэлт дээр онгорхой хаалгаар унасан Халык толгойндоо хүнд гэмтэл авч, эмч нарыг ирэхээс өмнө амьсгал хураажээ.

Жолооч түүнийг унасныг мэдээгүй тул зорчигчид хашгарч байж, автобусыг зогсоосон гэнэ. Цагдаагийн газраас жолоочид хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zozo(66.181.161.32) 2019 оны 07 сарын 24

Mgl ulsiin irgen munuuuu

0  |  0
1(66.181.161.2) 2019 оны 07 сарын 23

Хөөрхий дээ халуунд үүргэлж явсан байх даа.

0  |  0
Иргэн(202.126.88.150) 2019 оны 07 сарын 25

Тун сонин тохиолдол байна?! Ямартай эх орондоо ясаа тавьжээ?!

2  |  0
Иргэн(202.126.88.150) 2019 оны 07 сарын 21

Тун сонин тохиолдол байна?! Ямартай эх орондоо ясаа тавьжээ?!

1  |  0
Зочин(203.91.115.42) 2019 оны 07 сарын 25

Иймнэртэй монгол байдгүй байх аа.ах дүүсийнхээ нутагт ясаа тавьж дээ.

1  |  5
Иргэн(202.126.88.220) 2019 оны 07 сарын 25

Сонин л дүрэмтэй улс байна. Халуунд хаалгаа онгойлгож явдаг ч гэх шиг, хаа очиж манай улс дүрэм сайн шүү.

3  |  0
Зочин(112.72.11.121) 2019 оны 07 сарын 21

Өвөг дээдсийнхээ нутагт ясаа тавьжээ. Сүнс нь амгалан орших болтугай.

3  |  0
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 22

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...

1  |  0
Top