Сөүл дэх Японы ЭСЯ-ны урд ахмад настан өөрийгөө шатаажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

Өнөөдөр /2019.07.19/ Сөүл дэх Японы Элчин сайдын яамны байрны өмнө БНСУ-ын нэгэн иргэн өөрийгөө шатаасан хэрэг гарлаа.

70 орчим настай тэрбээр Японы Элчин сайдын яамны байрны урд байрлуулсан машин дотроо гал гаргаж, өөрийгөө зулын гол болгожээ.

Сөүл хотын цагдаагийн албанаас мэдээлснээр Ким овогтой хөгшин амьд гарсан ч ухаангүй эмнэлэгт байгаа гэнэ. Түүний машинаас цагдаагийнхан шатах материал олсон гэнэ.

Ийм үйлдэл хийх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

Сүүлийн үед Сөүл, Токиогийн харилцаанд хурцадмал нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Япон улсын Засгийн газар энэ сарын 4-нөөс эхлэн Өмнөд Солонгост нийлүүлдэг хэд хэдэн бараа бүтээгдэхүүний экспортод хатуу хяналт тавих арга хэмжээ аваад байна. Хориг арга хэмжээнд төрөл бүрийн цахилгаан хэрэгслийн хагас дамжуулагч болон дэлгэц үйлдвэрлэхэд шаардлагатай гурван төрлийн материал хамрагдсан. Шинжээчдийн үзэж байгаагаар Японы эдийн засаг энэ шийдвэрээс болж их хохирол хүлээхгүй. Харин цахилгаан хэрэгслийн хагас дамжуулагч болон дэлгэц үйлдвэрлэхэд шаардлагатай материал авч чадахгүй болсон БНСУ-ын компаниуд их алдагдал хүлээх аж. 2018 оны намар Японы Nippon Steel & Sumitomo Metal компанид ажиллаж байсан  Өмнөд Солонгосын дөрвөн иргэнд нөхөн төлбөр олгох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш Токио, Сөүлийн харилцаа эрс хурцадсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр эдгээр дөрвөн ажилчныг тус компанийн үйлдвэр дээр дайчлан, хагас боолын хөдөлмөр эрхлүүлдэг байсан гэж шүүх үзсэн байна. Японы Засгийн газрын зүгээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, нөхөн төлбөр олгох асуудал 1965 онд Токио, Сөүлийн харилцаа хэвийн болох үед бүрэн шийдвэрлэсэн гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Nippon Steel & Sumitomo Metal корпорац эдгээр иргэдэд нөхөн төлбөр олгохоо зогсоосноос хойш Өмнөд Солонгосын тал тус корпорацын активыг хураах үйл явц эхэлсэн юм. Токио энэ асуудлыг олон улсын арбитрын шүүхэд шилжүүлэхийг шаардаж байгаа бол Сөүл энэ саналыг хүлээн авахгүй байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.55.188.39) 2019 оны 07 сарын 23

Bitgi solongos ruu muuug bicheed bgarai delxii dr xamgui ix sursan xugjsun uls shuu mglchuudad tusalsaar irsen uuriiguu shataadag buruu bna yasan gej yu be sod xurtel iim buduuleg xaranxui yum xun xiix gej ene bol temtsel bish shuu

1  |  0
Damiran (118.158.92.127) 2019 оны 07 сарын 25

Seoul tokyo geed bicheed baihiin. Yapon solongos gej bicheechee

2  |  0
Solongos goimon(202.21.108.84) 2019 оны 07 сарын 25

Archaagui solongosuud hohi n boloh n l dee

0  |  4
Top