Академичдын хувийн хөмрөг үүсгэхээр болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

Үндэсний төв архивын сан хөмрөгт академичдын хувийн хөмрөгийг үүсгэж, архивын сан хөмрөгийг баяжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан бүтээл бэлтгэх, хэвлэн нийтлүүлэх зорилгоор Архивын ерөнхий газар, Шинжлэх Ухааны академитай өнгөрсөн тавдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.

Тус санамж бичгийн хүрээнд баяр наадмын өмнө /2019.07.10/ Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, академич П.Нямдаваа, Г.Бямбаа, Б.Жадамба, Т.Дорж, Г.Чулуунбаатар, Н.Бэгз, Б.Бурмаажав, С.Чулуун нарыг Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар хүлээн авч уулзлаа. Тэд энэ үеэр  Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, тус тусын хувийн хөмрөгөө бүрдүүлэх зааварчилгаа авсан юм. Ийнхүү  Үндэсний төв архивт академичдын хувийн хөмрөг үүсэх эхлэл тавигдлаа. 
 
 
Тус уулзалтын үеэр Академич С.Чулуун “Нэг академичийн ард нэг шинжлэх ухааны түүх байдаг. Тэр шинжлэх ухааны түүхийг хадгалж судалгаа шинжилгээний өв болгож үлдээх гэдэг бол маш чухал  үр дүнтэй  ажил  байх болно” гэдгийг онцолж байлаа. Тэрбээр мөн  “Гадаадын улс орнуудын шинжлэх ухааны байгууллагуудад  академичдын хөмрөг гэж асар том хөмрөг байдаг. Академичдынхаа өвийг нэг дор төвлөрүүлж, тэр нь тухайн улсын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний өв болж үллдэг. Гэтэл манайд өнгөрсөн болоод одоо  үеийн академичдын материалыг олж үзэх боломж хомс, бараг  олдохгүй. Оросын ШУА-ийн Петрбургийн салбарт  л гэхэд  бүх академичид өөрийн өв, хөмрөг үүсгэдэг уламжлалтай. Академичид нь ч  энэ үүргээ маш сайн ухамсарлаж материалаа бүрдүүлж өгдөг. Энэ утгаараа бид Архивын ерөнхий газарт  санал тавьж монголын оюуны уурхай болсон нэртэй эрдэмтдийнхээ  оюуны  их өвийг хадгалж, судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах,  энэ өвийг  хойч үедээ үлдээхийг зорьсон.  Академич нар бол бүх салбарын эрдэм шинжилгээний төлөөлөл, Монголын шинжлэх ухааны түүхийг өвлөгчид. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гээд аугаа академичдын зохиол,  бүтээлийг одоо бид бахархан үзэж, судалж суралцаж байна” гэсэн юм.

Цаашид Монголын өв соёл түүхэн баримтыг Монгол төдийгүй, олон улсын түвшинд хамтран судлах, илрүүлэх талаар “Санамж бичиг”-ийн хүрээнд   ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top