Тувад 10 хүн машинтай гол гатлах гэж байгаад живжээ

2019 оны 07 сарын 14

ОХУ-ын Тувад хоёр гэр бүлийн 10 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хөрш хоёр гэр бүлийнхэн Тээли тосгоноос Дустуг-Хем рашаанд амрахаар явж байсан байна.

Тэд зам товчлохоор Ак голыг гатлах гэж УАЗ машинтай оролдсон нь ийм эмгэнэлт хэрэг гаргахад хүргэжээ.

Цагдаагийн газрын мэдэгдсэнээр тэд өмнө нь голыг гаталж байсандаа найдсан байна.

10 хүний зургаа нь бага насны хүүхэд байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байыр-оол(64.119.24.66) 2019 оны 07 сарын 14

Цагаан голыг ус ихтэй үёд гарах амаргүй ээ

0  |  0
Top