Илүүдэл жинтэй хүүхдүүдийн тоо өсөж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Хэт таргалалт бүх насны хүмүүс, ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд элбэг байна гэж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс гаргасан  2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх илтгэлд дурджээ.

Илүүдэл жингийн асуудал бүх насны хүмүүсийн дунд түгээмэл буй нь ажиглагдаж байна. 2018 оны судалгаанаас үзвэл тав хүртэлх насны 40 сая хүүхэд буюу эл насны хүүхдүүдийн 5.9 хувь нь хэт таргалалттай байсан гэнэ. Илүүдэл жинтэй хүүхдүүдийн 9.8 хувь нь Хойд Америк, Баруун Азид бүртгэгджээ.

Эдгээр хүүхдүүд бага наснаасаа эхлэн хэт таргалалттай холбоотой эрүүл мэндийн болон сэтгэцийн шинжтэй эрсдэлтэй тулгарч байна. Ихэнх хүүхдүүдийн илүүдэл жин нас биед хүрсэн хойно нь ч хэвээр үлдэж, бүх насаараа эрүүл мэндийн асуудалтай тулгардаг байна. Чанаргүй хоол, хүнс хэт таргалалт болон тэжээлийн дутагдлын гол шалтгаан нь болдог аж. 2014 оноос хойш хоол, тэжээлийн дутагдалд орж буй хүмүүсийн тоо мөн өсөж байна гэж судлаачид анхааруулж байна. Энэ байдал Африкт илүү ажиглагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top