Иран өнөөдрөөс эхлэн ураны баяжуулалтаа нэмэгдүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08


Ням гарагт /2019.07.07/ Лалын Бүгд Найрамдах Иран Улс цөмийн гэрээгээр хүлээсэн үүргээсээ дахин хэсэгчлэн татгалзахаар болсноо зарлалаа. Тус гэрээнд оролцогч улс орнууд 60 хоногийн дотор тус улсын эдийн засгийн эрх ашигтай холбоотой шаардлагуудыг биелүүлээгүй тул Тегеран тус гэрээнд заасан уран баяжуулах 3.67 хувийн түвшнийг долоодугаар сарын 8-наас эхлэн нэмэгдүүлнэ хэмээн мэдэгджээ.

Үүнээс өмнө Тегеран тус гэрээний уран баяжуулалт, хүнд устай холбоотой зарим заалтыг хэрэгжүүлэхээс татгалзаж буйгаа энэ оны тавдугаар сард зарласан. Үүнийгээ Тегеран Вашингтон тус гэрээнээс гарч, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан мөн тус гэрээнд оролцогч Герман, Франц, Их Британи, Хятад, Орос улс үүсээд буй асуудлыг шийдвэрлэх чадваргүй болсонтой холбон тайлбарласан.

Гэхдээ Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф хэрэв Герман, Франц, Их Британи тус гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлбэл энэ шийдвэрээсээ Тегеран татгалзахад бэлэн хэмээн мэдэгдэв. Түүний хэлснээр, Европын эдгээр улс дор хаяж улс төрийн замаар гэрээний 36-р заалтын дагуу Ираны нөхцөл байдлыг сайжруулах талаарх арга хэмжээг дэмжих ёстой гэнэ. Түүнчлэн эл гурван улс Ираныг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн  хүрээнд дэмжих ёстой аж.

Энэхүү мэдэгдлийн хариуд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираны эсрэг дахин шинэ хориг арга хэмжээ авч, тусгаарлана хэмээн сүрдүүлэв. Цөмийн зэвсэг бүхий Иран улс дэлхийн нийтийн аюулгүй байдалд ноцтой заналхийлнэ хэмээн тэрбээр онцолжээ.
Европын Холбоо Ираны энэхүү шийдвэрт сэтгэл зовниж байна гэж мэдэгдээд Тегераныг энэхүү гэрээний эсрэг үйлдэл хийхгүй байхыг уриалж байна гэж Европын гадаад бодлогын албаны төлөөлөгч Маяа Косянчич мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOP(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
Top