ДАРХАН-УУЛ: “START UP ” арга хэмжээний эзэд тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “START UP ” арга хэмжээ Дархан-Уул аймагт энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус төслийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар, Start up Mongolia ТББ, Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Нийтдээ 120 залуу бүртгүүлсэн бөгөөд 68 шинэ санаа, мэдлэг чадвараараа өрсөлдсөн байна. Уран хуар, модон эдлэл, барилгын түрээсийн багаж хэрэгслийн төслийг бичсэн залуус эхний гурван байранд шалгарч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр эргэн төлөгдөх 10 сая төгрөгийн эзэд болцгоожээ.

Харин удаах байруудад Home boys, Монгол суу ухаан, Эко Дархан брэнд шалгарч нөхцөл заасан байдлаар санхүүжилтийг олгохоор болсон байна. Вакум ногоо, мод үржүүлэг, 3Х халгай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хатаасан жимстэй ааруул, жигнэсэн гурил зэргийг үйлдвэрлэдэг зургаан залуугийн багийн төслийг “Merci corp” болон “Start up Mongolia” ТББайгууллагатай хамтран зохион байгуулж буй хөдөө аж ахуйн чиглэлд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Хурдасгуур хөтөлбөр”-т хамруулахаар шалгаруулжээ. Ийнхүү өнөө жил нийт 13 залуучуудын гарааны бизнесийг дэмжсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top