“Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдсэн иргэд нэмэгдсээр байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Байгалийн үзэсгэлэнт Тост, Тосон бумбын нурууны эко систем устах аюул нүүрлэсэн эсэх, энэхүү бүс нутагт нүүрсний олборлолт, тээвэрлэлт явуулж эхлээд буй “Сауд Гоби Коэл Транс” компани хууль зөрчсөн эсэх, нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тодорхой болгох зорилгоор бүх талыг оролцуулсан “Тост тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг энэ сарын 29-ний даваа гарагт Төрийн ордонд болох гэж байна. 

Уг хэлэлцүүлгийг зохион байгуулах санаачилгыг “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Байгаль хамгаалах Говийн иргэдийн санаачилга” ТББ хамтран гаргасан бөгөөд хэлэлцүүлгээр нийгэмд үүсээд буй ойлголтын зөрүү, талцал, бухимдалд эцсийн хариултыг өгч, Монгол Улсын хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх үр дүнд хүрэхээр зорьж байгаа юм. 

"Тост тосон бумба" үндэсний хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдэн, бүртгүүлсэн иргэд нэмэгдсээр байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Л.Батчулуун, ЗДТГ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Пүрэвтулга, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Батсайхан, Аймгийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын газрын Уул уурхай эрчим хүчний бодлогын мэргэжилтэн Э.Ганхуяг, Аймгийн Засаг даргын дэргэдэх ахмадын зөвлөлийн дарга Б.Зандраа, Гурвантэс сумын Даланзадгад хот дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Хандмаа, "Говь гурван сайхан" байгалийн цогцолборт газрын захиргааны дарга Б.Батсаруул нар одоогийн байдлаар оролцохоо мэдэгдээд байна.

Хэлэлцүүлгийг хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн бүрт нээлттэй юм. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд 88225144 утсаар болон Фэйсбүүк дэх Хархүү Мандахбаяр Mandakhbayar Kharkhuu пэйжээр холбогдох боломжтой.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зандан(66.181.161.54) 2019 оны 07 сарын 07

эх орноо гэсэн сэтгэл гаргаж яваад чинь талархаж бна та бүгд ялна гэднгт итгэж бнх

0  |  0
А Тулгаа(66.181.161.1) 2019 оны 07 сарын 07

Эх орноо хайрлаж хамгаалахын төлөө монгол хүн бүрийн зүрх сэтгэл зориулагдах учиртай. Дэмжиж байна

0  |  0
Сар(202.55.188.45) 2019 оны 07 сарын 07

Яагаад монгол улсын хил дээрхи баялагыг хятад орос 2 байнга монголчуудад ашиглуулдаггүй юм бээ....дараа нь өөрсдөө авна гэж итгээд бнаа...тэгүүл дотоодын дэмжигч тагнуулуудыг нь бариад буудчихаач

1  |  0
Дэлхий(202.55.188.45) 2019 оны 07 сарын 06

Нэг нь улс эх орондоо орлого оруулж байх..нөгөө хэсэг нь олсон орлогоор нь тэжээлгэж байж саад тотгор болох....үнэхээр хууль зөрчиж байвал шууд болиулдаг..худлаа шантаач хийж байвал мөн болиулдаг хуультай болмоор юмаа

0  |  0
Зочин(202.126.89.176) 2019 оны 07 сарын 05

Нутгиин иргэд малчидыг оролцуулаачээ.тэдэнд зар тарааж зардалыг нь өгөөд оролцуул үнэнг олоё гэж бгаа бол.зардалчгүи малчид бгаа шүү

0  |  0
A(66.181.178.109) 2019 оны 07 сарын 05

Daraagiin songuulid uzchih gl beldej bna da mandah

0  |  0
н(139.5.218.74) 2019 оны 07 сарын 06

байгаль орчноо хамгаалах нь дээр .

1  |  0
чулуунчимэг (202.9.42.33) 2019 оны 07 сарын 06

shantaaj bag

1  |  1
Top