Ж.Батзандан: Д.Эрдэнэбилэг нар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаар зүтгэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалтад” орох нөхцөл байдал үүсээд байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2019.07.01/ мэдэгдлээ. Тэрбээр саарал жагсаалтад орохгүйн төлөө Монголын төр бүх ажлыг хийх ёстой хэмээгээд “Монгол Улсын өмнө тулгамдсан хамгийн том асуудал бол саарал жагсаалт. Монгол Улс мөнгө угаах нэг ч гэмт хэргийг шийдвэрлээгүй учраас олон улсын байгууллага Монгол орныг саарал жагсаалтад оруулахаа мэдэгдэж байна. Мөн Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны удирдлагууд хууль бусаар мөнгө угаасан байж болзошгүй гэдэг асуудлыг олон улсын байгууллагууд тавьж байна. Банкны актив буюу үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг Монголын банкуудад үүрэг болгосон байдаг. Харин нэмэгдүүлсэн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тодорхой болгохыг шаардаж байна. Банкууд нь мөнгө угаадаг байхыг олон улсын байгууллага тэвчихгүй гэж байна. Өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдүүд нэр бүхий албан тушаалтнуудтай хуйвалдаж Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаар зүтгэж байна. Хэрэв саарал жагсаалтад орох юм бол Монголын эдийн засаг дампуурна. Тэгэхээр Д.Эрдэнэбилэг, Голомтын захирал Д.Баясгалан нарыг Монгол төрийг битгий барьцаалаач гэж гуйж байна. Банкны барьцаанаас Монгол орноо чөлөөлөх цаг болсон” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөн “Нэр бүхий албан тушаалтнууд гадагшаа зугтаж гарлаа гэдэг мэдээлэл ирж байна. Авлигатай тэмцэх газраас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг баривчлахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгааг хэлж байна. Тиймээс эдгээр хүмүүсийг Монголдоо ирж мэдүүлгээ өгөхийг Ж.Батзандан миний бие урьж байна. Мөн ажлаасаа чөлөөлөгдсөн 17 шүүгчээс нэр бүхий шүүгчид гадаад руу гарсан тухай мэдээлэл ирлээ. Тиймээс хилийн хориг яаралтай тавьж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтан болон шүүх, прокурорынхныг гадагшаа зугтаж гарахаас сэргийлэх хэрэгтэй байна. Гадагшаа зугтаж гарсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг зохион байгуулсан Ц.Элбэгдоржийг яаралтай Монголд авчрах, Т.Бадамжунай, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжлахыг шаардаж холбогдох байгууллагуудад бичиг явуулах болно” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кк(103.212.119.72) 2019 оны 07 сарын 02

Утсаар яриад уйлсангүй харамсалтай л юм болждээ

0  |  0
н(202.179.31.47) 2019 оны 07 сарын 01

МОНГОЛЫН БАЯЛГЫГ СОРЖ ТОМОРЧИХООД МОНГОЛОО ЗАЛГИЖ БАЙНА... ҮР МОГОЙНУУД

0  |  0
Иргэн(66.181.186.203) 2019 оны 07 сарын 01

Муу ёрын нүгэлтэй хүмүүс вэ?

0  |  0
Top