БАГАНУУР: ЭЕШ-д дүүргийн таван сурагч 750-иас дээш оноо авчээ

Л.Болд | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Багануур дүүрэгт 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн 119 сурагч бүртгүүлсэн бөгөөд 118 сурагч нь 2019 оны, нэг сурагч өмнөх оны төгсөгч байв. Нийт 10 шалгалтад давхардсан тоогоор 511 шалгуулагч орохоос 507 сурагч шалгагдсан байна. Багануур дүүргийн Засаг даргын 2018 оны тавдугаар сарын 2-ны өдрийн А/179 захирамжаар сургуулиудын сурагч, анги хамт олны сурах үйл ажиллагааг бодитойгоор дэмжих, улс орны ирээдүй болсон сурагчдад ирээдүйнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд нь урам хайрлах, багш нарын нийгмийн асуудалд бодитой дэмжлэг үзүүлэх" зорилготой "Элсэлтийн ерөнхий шалгалтаар 750 ба түүнээс дээш оноо авсан сурагчид, бэлтгэсэн багш нарт урамшуулал олгох “400:400" журам батлагдсан.

Журмын дагуу 2019 онд 750 ба түүнээс дээш онооны болзлыг хоёр хичээлээр гурван сурагч, хоёр багш, ур чадварын шалгалтаар хоёр сурагч, хоёр багш, нийт  таван сурагч, дөрвөн багш хангаад байна. Амжилт үзүүлсэн сурагч, багш нарт урамшуулал олгох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top