ОСНААГ-ын ажилтнууд бохирын худагт унаж нас баржээ

2019 оны 06 сарын 24

ОСНААГ-ын хоёр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад бохирын худагт унаж нас барсан хэрэг өнөөдөр /2019.06.24/ гарлаа.

Цагдаагийн байгууллагын 102 утсанд өдрийн 14:19 цагт Сонгинохайрхан Дүүрэг 4-р хороо Хүнсчдийн гудамж "Мах импекс"-ийн урд бохирын худагт хоёр хүн унасан гэх дуудлага ирсэн байна.

Мэдээллийг шалгахад тус хороонд байрлах бохирын худагт "Дайцэцэн" ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б” , Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан байжээ. Хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.

Нэмж дурдахад тухайн ажилчид "Мон Сүү" ХХК-ийн бохирын худгийг цэвэрлэж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин.(150.129.140.52) 2019 оны 06 сарын 25

Цццццццц. Ямар ч хэцүү юм бэ дээ.

0  |  0
Top