Рио Тинто компани очир эрдэнийн уурхайд өрөмдлөг хийж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 22

Рио Тинто компани Канадын Саскачеван мужид орших очир эрдэнийн уурхайд өрөмдлөгөө хийж эхэлжээ. Одоогийн байдлаар "Star-Orion" төслийн өмнөд хэсэгт 10 цооног ухаж, тус бүр нь 228 метрийн гүнд өрөмдлөг хийгээд байна. Очир эрдэнийн агууламж өрөмдлөгийн эхний судалгаагаар өндөртэй гарсан тул үйл ажиллагаа явуулах боломжтой гэж дүгнэжээ.

Очир эрдэнийн агууламж өндөртэй уурхайн хувьд 10 цооногт өрөмдлөг хийх нь чамлахаар үр дүн хэдий ч "Star-Orion" төслийн хувьд томоохон алхам гэдгийг Рио Тинто компанийн удирдлагууд онцолсон байна. Одоогоор уурхайн олборлолт хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top