"Их Түмэн голын санаачилга" хөтөлбөрийн УЗ-ийн хурал болж байна

2019 оны 06 сарын 21

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан "Их Түмэн голын санаачилга" (Greater Tumen Initiative) төслийн Аялал жуулчлалын удирдах зөвлөлийн 12 дугаар хуралдаан, Их Түмэн голын бүс нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт сэдэвт семинар зургадугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Анх 1995 онд, ИТС-ийн гишүүн орнуудын засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч ирсэн.

Энэ удаагийн удирдах зөвлөлийн хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, МУ-ын төлөөлөл,  НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, олон улсын Камелион стратежис компаний төлөөөлөл оролцож  гишүүн орнуудын аялал жуулчлалын төлөв байдал, чиг хандлага, хөгжүүлэлтийн талаар харилцан санал солилцож байна.

Манай улсын хувьд аялал жуулчлалын салбар жил ирэх тусам хөгжиж буй бөгөөд 2020 онд манай улс сая жуулчин хүлээн авахаар  ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын чиглэлээр төрөөс баримтлах бодлого,  түүний хэрэгжилт дээр ихээхэн анхаарал хандуулж буй юм.

Түүнчлэн Монгол Улс  аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь манай улсыг олон улсад сурталчилах, жуулчдыг татах томоохон алхам болно гэж үзэж буй юм.

 

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top