Олон жилийн өмнө алдсан бөгжийг эзэнд нь буцааж өгчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

АНУ-ын Массачусетс мужийн иргэн Люк Беруб металл хайгчаар гол цэвэрлэж яваад 60-аад жилийн өмнөх төгсөлтийн бөгж олж, эзэнд нь буцаан өгчээ. Өмнөд Бостоны ахлах сургуулийн төгсөлтийн 10 каратын алтан бөгжийг тэрээр олсон бөгөөд бөгжний дотор тал “WJW” гэж сийлсэн байжээ. Беруб бөгжийг олсон даруйдаа Өмнөд Бостоны архивын газар орж 1960 оны төгсөлтийн талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байна.

“Архивын материал цуглуулж байхдаа эзэн нь олдохгүй юм байна даа гэж бодсон. Гэхдээ хэн нэгэн энэ эрхэм зүйлээ олохыг хүсэж байгааг би мэдэрч байсан” гэж Люк Беруб ярьжээ.

Бараг сар гаруйн турш судалсны эцэст бүтэлтэй болоогүй тул олон нийтийн сүлжээ ашиглан эзнийг нь хайж эхэлсэн байна. Улмаар Виржиниа мужийн иргэн Уиллиам Жозеф Уейдэлийн бөгж болохыг тогтоожээ. Хаягжилтын зөрүүгээс болоод түүнийг нас барсан гэсэн анхны мэдээлэл байсан ч Уиллиам Жозеф Уейдэл амьд сэрүүн байсан юм. Өдгөө 77 настай Уейдэлд найз охин нь төгсөлтийнх нь баяраар өгсөн бөгж байжээ. Люк Беруб нь 12-13 жилийн өмнөөс шумбах өмсгөлтэй голд шумбаж голын бохирдол цэвэрлэх болсон байна. Өнгөрсөн хугацаанд голоос 100 гаруй бөгж олсон ч эзэнд нь буцааж өгч чаддаггүй байсан гэж сэтгүүлчдэд ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.188.28) 2019 оны 06 сарын 22

Mongold bol shytd zarj idseen ynench hymyts bhiim aa

1  |  0
Top