Ким Жон Ун Ши Жинпинийг өөрийн биеэр угтан авлаа

2019 оны 06 сарын 20

БНХАУ-ын дарга Си Жиньпиний төрийн айлчлал өнөөдөр БНАСАУ-д эхэллээ. Түүнийг Пхеньян хотын нисэх буудалд Ким Жон Ун гэргийн хамт угтан авсан байна.

Нисэх буудалд их буугаар ёслолын буудлага хийж, цэргийн найрал хөгжим хоёр орны сүлд дууллыг тоглон, цэргийн парад жагсан, тун хүндэтгэлтэйгээр угтан авсан байна. Ши Жинпиний машиныг 21 машин дагалдаж, агаарт хэдэн мянган бөмбөлөг хөөргөжээ. Ши Жинпин ийм хүндэтгэл хүлээсэн анхны гадаад удирдагч боллоо гэдгийг тус улсын хэвлэл онцолсон байна. Ши Жинпин 2008 онд БНАСАУ-д айлчилж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top