Японд хүүхдийг зодож шийтгэхийг хориглолоо

2019 оны 06 сарын 20

Японы парламент энэ сарын 19-нд хүүхдэд сахилга батын зөрчил гаргасан гэж бие махбодын шийтгэл оноохыг хориглосон хуулийн төслийг баталлаа. Шинэ хууль 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. 

“Майничи” сонинд бичсэнээр шинэ хуульд хүүхдэд бие махбодын шийтгэл оноохыг хориглосон ч хуулийг зөрчсөн этгээдэд ямар шийтгэл оноохыг нарийн тусгаагүй байгаа гэнэ. “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах үйл хэрэгт орон нутгийн захиргаа, хүүхдийн олон нийтийн байгууллагууд идэвхтэй оролцох ёстой” гэж “Майничи” онцолжээ. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах олон нийтийн ажилтнуудыг хүүхэдтэй ажиллах, эцэг эхчүүдтэй ажиллах мэргэжилтэн гэж хоёр хуваахаар болсон байна. Мөн Японд хүүхдэд сэтгэл зүйн дарамт үзүүлсэн хэрэгт ял оноодог болох шинэ хуулийн төсөл боловсруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top