Нийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагаа дотоод хяналттай боллоо

2019 оны 06 сарын 19

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн.

Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, албан хаагчдыг хариуцлагажуулан, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн Дотоод удирдлагын UB ERP системийн Үүрэг даалгаврын дэд системийг шинэчлэн, үүрэг даалгаврын хяналтын картын системийг нэвтрүүлээд байна.

Тус системийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай “Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх нь” сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, ННЗБ-уудын удирдлагууд болон холбогдох 300 гаруй албан хаагчдыг хамруулсан бол өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч дарга нар, төслүүдийн удирдагчид, түүний туслах ажилтнууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтэс, нэгжийн дарга нар, ахлах мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

Хяналтын картын тогтолцоог цаашид өргөжүүлэн, энэ оны аравдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top