ӨВӨРХАНГАЙ: Цагдаагийн газар долоон офицероор бүл нэмлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар түүхт 80 жилийн ойн босгон дээр шинэхэн долоон офицероор бүл нэмлээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн Б/434 дүгээр тушаалаар тус Цагдаагийн газарт томилогдсон алба хаагчийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн шинээр томилогдсон албан хаагчдыг тасгийн дарга, ахлахууд ажиллах орчин нөхцөлтэй танилцуулан, нууцын болон сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй ажиллах талаар баталгаа авч, албандаа хурдан хугацаанд дасан зохицох, иргэдтэй зөв боловсон харилцах, биеэ зөв авч явах, стрессээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж өгч, тэдний санал хүсэлтийг сонссон байна.

Цагдаагийн байгууллагын хүндтэй бөгөөд амаргүй албанд тангараг өргөн зүтгэхээр томилолтоо өвөртлөн ирсэн шинэхэн дэслэгч нарт Цагдаагийн газрын удирдлагууд баяр хүргэж, амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top