Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн хэлэлцүүлэг IX сарыг дуустал үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.06.17/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хийх дарааллыг тохирсон байна.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа. Хэлэлцэх эсэхээ шийдэхээс дараалал хамаарна. УИХ-аас маргааш хэлэлцэх эсэхээ шийдвэл дараалал гараад явчихна. Хэлэлцэх эсэх шийдсэнээс хойш дараагийн хэлэлцүүлэг хүртэл доод тал нь ажлын 7-оос доошгүй хоног байна. Бидний төлөвлөж байгаагаар наадмын өмнө хоёрдугаар хэлэлцүүлэг хийнэ. Наадмын дараа “гуравдугаар хэлэлцүүлэгт шилжих үү. Ард түмний санал асуулга явуулах уу” гэдгээ УИХ шийднэ. Хуулийн хүрээнд явагдах учраас Үндсэн хуультай холбоотой асуудал есдүгээр сарыг дуустал үргэлжлэх товтой байна” гэсэн юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(103.57.93.57) 2019 оны 06 сарын 17

МАН - ын 64 балайд ”Та нар эхлээд хуулиа мөрддөг болчих. Дараа нь үндсэн хуулиа ярь” гэж хэлье.

0  |  0
(202.131.227.178) 2019 оны 06 сарын 17

хүрээд хэрэггүй ээ АРТ ТҮМЭН УУРТАЙ БАЙНА. ЧАДАЛГҮЙ ХУЛГАЙЧ ХҮМҮҮС ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХЭД ДУРГҮЙ БАЙНА. 76 ТА НАР БУУГААД 461 ШОРОН РУУ ЯВАХ ЁСТОЙ ХҮМҮҮС ШҮҮ

0  |  0
Top