"Рио Тинто" ухаалаг төмөр замын системийн гэрээнд гарын үсэг зурлаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Монгол дахь хамгийн том зэсийн уурхай гэгдэх “Оюутолгой” төслийн голлох хөрөнгө оруулагч Рио Тинто компани машинистгүй зүтгүүр, хиймэл оюун ухаанаар тоноглосон “Autohaul” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Пилбара уурхайн төмөр замын 1700 км сүлжээг ухаалаг төмөр зам сүлжээнд холбох уг төсөл нийтдээ 1.37 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа юм. 

“Энэ бол манай компанийн төдийгүй уул уурхайн салбарт шинэ түүх бичиж байна. Технологийн дэвшил уул уурхайн салбарт өмнө нь байгаагүй их боломж олгосон нь энэ төсөл болох юм. Бид байгальд ээлтэй, эко эдийн засаг гэдгийг чухамдаа энэ хөтөлбөрөөр л дэмжинэ” гэж Рио Тинто компанийн Төмрийн хүдрийн салбарын Төмөр замын боомт, хүдрийн үйлчилгээний ерөнхий менежер Иван Велла ярьжээ.

Ухаалаг төмөр зам хөтөлбөрийн хүрээнд дээрхээс гадна устөрөгчийн хөдөлгүүр, литийн йон батарей ашиглах цахилгаан төмөр зам дэд хөтөлбөрийг ч давхар эхлүүлэхээр болжээ. Пилбара уурхай өнгөрсөн жил ухаалаг төмөр зам бүхий 4.5 км сүлжээг туршилтаар ашиглаж эхэлсэн нь үр дүн сайтай байсан юм. Рио Тинтогийн хэрэгжүүлж буй төмөр замын шинэлэг төслийг Hitachi компани дэмжин ажиллахаар болжээ. Дашрамд дурдахад Пилбара уурхай нь 16 эгнээ зам, төмөр замын хоёр боомт нийт 1700 км төмөр замын сүлжээг олборлолтод ашигладаг Австралийн хамгийн том төсөл билээ.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.142.121) 2019 оны 10 сарын 11

2м62 ум зүтгүүрийн ухаалаг загвар нь гарч

0  |  0
А. Алтанхуяг (182.160.38.241) 2019 оны 06 сарын 20

монголоос цөлөмсөн мөнгөөрөө төмөр зам барих гэж байгаа байлгүй

0  |  0
МОНГОЛ(66.181.161.109) 2019 оны 06 сарын 19

Олон улсын шүүхээр оруулж энэ гэрээг цуцлах ёстой Тэр үед энэ гэрээг хийсэн дотоодын хулгайчидаа бүгдийг нь цаазал Энэ муу гадны дээрэмчид ингэж галзуурна гэж юу байх вэ

0  |  0
dangaa(202.55.180.58) 2019 оны 06 сарын 17

Monmgol Ulcad ashiggui geree hiicen rio tinto metiin gadnii luivarchid zailmaar um

0  |  0
hi(66.181.182.229) 2019 оны 06 сарын 17

MONGOL d ymar hamaatai ym.

0  |  0
Top