Зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 18:00 цагт нээнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр дэх А0301 замын 110-117 дугаар км-т автозамын зорчих хэсэгт уруйн үерийн улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар зорчих хөдөлгөөнийг өнөөдөр  /2019.06.17/ 18:00 цаг хүртэл хаасан. Улмаар тус газарт түр зам гаргахаар “Эрдэнэсант АЗЗА” компанийн 25 ажилчин, найман техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түүнчлэн өнгөрөгч амралтын өдөр 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан тул Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ доголдоод байсныг Улаанбаатар цахилгаан түгээс станцын Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж хэвийн горимд оруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top