Өндрөөс унах гэж байсан БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ аварлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 15

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны тагтнаас унах гэж байсан хүүхдүүдийг Онцгой байдлын аврагчид аварчээ. Тодруулбал, тус дүүргийн 16-р хороонд байрлах есөн давхар орон сууцны зургаадугаар давхраас бага насны хоёр хүүхэд унах гэж байна гэсэн мэдээллийг Онцгой байдлыг алба хүлээн 19:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 12 км зам туулан 19:41 цагт очиход тус байрны оршин суугч иргэн О-гийн охид  болох  7 настай, эмэгтэй С, 7 настай, эмэгтэй Н нар тагтнаас унаж болзошгүй эрсдэлд орсон байсныг аврах ажиллагаа явуулж эсэн мэнд буулган авчээ.

Улмаар охидыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Албаныхны мэдээлж буйгаар, бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээсэн байсан нь дээрх эрсдэлд хүргэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top