Азийн ардын урлагийн их наадмын хүрээнд “СОЁЛ УРЛАГ-ҮНДЭСНИЙ ДАРХЛАА” тоглолт болно

2019 оны 06 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Азийн ардын урлагийн их наадмын нээлтийн ажиллагаа их жанжин Д.Сүхбаатрын талбайд болсон. 06-р сарын 16-ныг дуустал явагдах тус наадмын шалгаруулалт энэ өдрүүдэд нийслэлийн соёлын төв өргөө, хүүхэлдэйн театр, хүүхдийн ордон, Улаанбаатар чуулга тус тус үргэлжилж байна. Их наадмын хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр 19.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Соёл Урлаг-Үндэсний Дархлаа” хүндэтгэлийн тоглолт болно.

Тоглолтод: Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Нийслэлийн Улаанбаатар чуулга, СУИС-ын багш нар, дуучдын шилмэл уран бүтээлийн үзүүлбэрүүд оролцох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top