Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна

2019 оны 06 сарын 14

Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан болж байна.

Хуралдаанд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан, дурсгалын зураг татууллаа.

Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ч(43.228.131.45) 2019 оны 06 сарын 14

ккк нүдээ, амаа, чихээ таглсан самж шиг 3 эргүү шиг авхуулсан фото байна шт

0  |  0
Top