Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Япон Улсын Засгийн газар, Японы Байгаль орчны яам, Sharp компанийн дэмжлэгтэйгээр Төв аймагт  16.4 Мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад орлоо. Нарны цахилгаан станц, хавтан байрлуулах ажлыг Тайландын “Сермсанг” компани, “Тэнүүн Гэрэл Констракшн” компани хамтран гүйцэтгэсэн байна. Шаардагдах санхүүгийн дэмжлэгийг Азийн хөгжлийн банк, Азийн эрчим хүчний сангаас гаргажээ. Уг цахилгаан станц жилд 23.1 мянган Квт цаг эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд уламжлалт цахилгаан станцаас ялгардаг 18.4 мянган тонн нүүрстөрөгчийн диоксиныг агаарт цацагдахаас хамгаална гэсэн юм.

Төв аймгийн нутагт Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал баригдахад эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардлагатай учир нарны эрчим хүчний өөр нэг станц барихаар төлөвлөж байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д зааснаар 2030 он гэхэд нийт эрчим хүчний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний салбараас нийлүүлнэ гэсэн зорилт дэвшүүлээд байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
Хайдо(202.9.42.216) 2019 оны 06 сарын 17

Нарны цахилгаан станцыг ийм өндөр хүчин чадалтайгаар 47-р өргөрөгөөс хойш барих нь зөвүү? Монгол орны нарны эрчим хүчний кадасторт үндэслэн байгуулах ёстой баймаар юм.Кадастор харгалзахгүй энд тэнд байгуулаад байгаа нь эрсдэл ихтэйл юмдаа. Монгол орон нары эрчим хүч ихтэй боловч жилийн дөрвөн улиралтай тул өвөлд эрчим 2-3 дахин буурдаг,энэ үед эрчим хүчний хэрэгцээ эрс өсдөгөөс өвөлд хангалтад бэрхшээл учирдагийг мэддэг л баймаар юм.Ер нь хаана байгуулах ,ямар хүчин чадалтай байх талаар шинжлэх ухааны үндэстэй хандаж баймаар байх юм эрхэм эрчим хүчний сайд аа?

1  |  0
үлэдэх(66.181.161.43) 2019 оны 06 сарын 14

хаанаашиглалтад орсон юм .худлаа нэр усгүй...энэ мэдээг бичиж байгаа сэтгүүл ч нэртэй амьтан тодорхоы бичиж сур....

0  |  0
gana(66.181.191.126) 2019 оны 06 сарын 14

Bolorsuhe haana barigdsan yum be ene stants? chaavaas gj

0  |  0
Top