ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Өнөөдөр 2019.06.14. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 30 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Литвад өнөөдөр Итгэл найдварын өдөр бол Парагвайд Энхтайвны өдөр, ОХУ-д Цагаачлалын албаны ажилчдын өдөр юм.

Өнөөдөр Америкийн зохиолч Леон Уиселтир, Италийн рок дуучин Жанна Наннини, Америкийн жүжигчин, фотомодель Ясмин Блит, Германы теннисчин Штеффи Граф, Францын жүжигчин Луи Гаррель, Америкийн жүжигчин Дэрил Сабара зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1900 оны энэ өдөр Хавайн арлууд АНУ-ын газар нутаг гэж зарлагджээ.

1942 оны энэ өдөр АНУ-д Уолт Диснейн “Бэмби” хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарав.

1965 оны энэ өдөр Боб Дилан Нью-Йоркт цахилгаан гитар ашигласан анхны бүтээл болох “Like a Rolling Stone”-оо гаргажээ.

1982 оны энэ өдөр Фолклендын дайн Их Британийн ялалтаар дуусав.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгоход сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, хиншүү хярвас гаргахыг цээрлэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top