Хөххотын дарга авлигын хэрэгт холбогджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

“Өвөрмонголын нийслэл Хөх хотын Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга Юнь Гуанжун авлигын хэрэгт сэжиглэгдэж байна” гэж Хятадын Авлигын эсрэг газраас мэдээллээ.

Одоогийн байдлаар түүнийг баривчлан хориогүй байгаа ч Коммунист намын тусгай комисс хэргийг нягтлан шалгаж байгаа гэнэ. Юнь Гуанжун энэ албан тушаалыг 2016 оны 11 дүгээр сараас хашиж байгаа юм.

2012 онд Ши Жинпин засгийн эрхэнд гарснаас хойш БНХАУ-д авлигын эсрэг өргөн кампанит ажил явагдаж байгаа. Зургаан жилийн дотор нийт 68.5 мянган албан тушаалтан энэ хэргээр шийтгэл хүлээсэн. 2019 оны тавдугаар сард 32.85 сая юанийн хахууль авсан хэргээр Коммунист намын нэгэн өндөр албан тушаалтанд 12 жил хорих ял оноож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top