Өмнөд Солонгос БНАСАУ-д 8 сая долларын тусламж үзүүлнэ

2019 оны 06 сарын 12

“БНСУ-ын Засгийн газраас энэ долоо хоногт Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлэхэд шаардлагатай найман сая доллларыг НҮБ-ын дансанд шилжүүлнэ” гэж Yonhap  агентлаг мэдээллээ.

Энэ жил Хойд Солонгост 102 жил үзэгдээгүй том ган гачиг болсон байна. 2019 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын 15 хүртэл тус улсад ердөө 56,3 мм хур тунадас орсон ажээ.  

Хойд Солонгосын хэвлэл мэдээллээр иргэдийг цэвэр усны шинэ эх үүсвэр хайж олох, ган гачигтай тэмцэхийг уриалж байна. “World Food Programme” төслийн ажилтнуудын мэдэгдсэнээр БНАСАУ-д 10 сая хүн хүнсний дутагдалд ороод байгаа юм. 2018 онд цаг агаарын таагүй нөхцлөөс болж, ургац муу хураасан, хэрэв энэ жил дахин ургац авахгүй бол тус улсад өлсгөлөн нүүрлэх болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top