БСШУСЯ: Анги засварын мөнгийг яамнаас хориглох эрхгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл тарж, төгсөх ангийн сурагчид элсэлтийн шалгалтдаа бэлтгэж байгаа цаг үеийг тохиолдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг анги засварын мөнгөний асуудлаар өнөөдөр /2019.06.10/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр сургууль, цэцэрлэгийн анги засвартай холбоотойгоор эцэг, эхчүүдээс их хэмжээний мөнгө татаж, үүний улмаас хууль хяналтын байгууллагад багш нар шалгагдаж байгаа зүйл байхгүй. Харин ч боловсролын байгууллагууд АТГ-тай хамтран авлигын эсрэг нийгэмд зөв мэдээлэл түгээх чиглэлээр хамтарч ажиллаж байгааг дуулгасан юм.

Ё.Баатарбилэг сайд үргэлжлүүлэн “Боловсролын тухай болон Төсвийн тухай хуульд сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой хандив тусламж авахтай тухай заалт бий. Хуулийн хүрээнд бүх зүйл явж байгаа. Анги засвартай холбоотой багш нар хүүхдүүдээ есдүгээр сарын 1-нд хичээлдээ ороход нь аятайхан орчинтой угтая гэж эрмэлздэг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн санаачлагаар анги засварын ажлыг хийдэг. Түүнээс биш сургууль, цэцэрлэг зохион байгуулалттайгаар мөнгө хураадаг зүйл байхгүй. Ихэнхдээ 5-15 мянган төгрөг хураадаг юм байна. Үүнийг их хэмжээний мөнгө авч, багш нар хувьдаа зарцуулаад байгаа мэтээр буруу мэдээллийг санаатайгаар тарааж байгаад салбарын сайдын хувьд харамсаж байна. Өнөөдөр Монгол Улс нэг хүүхдэд 1.4 сая төгрөгийн боловсролын үйлчилгээ үнэгүй үзүүлж байгаа. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд суралцаж байна. 260 мянган хүүхэд цэцэрлэгт, 600 мянган сурагч ерөнхий боловсролын сургуульд, 160 мянган оюутан их, дээд сургуульд суралцаж байгаа бол 100-аад мянган хүн боловсролын байгууллагад ажиллаж байна. Энэ том салбар хүүхдэд ээлтэй орчин болж чадсан. Оны эхний хагас жилийн байдлаар хүүхдийн эрх зөрчигдсөн 680 тохиолдол илэрсэн бол 660 нь сургалтын бус орчинд бүртгэгдсэн байна. Боловсролын салбар харьцангуй авлигагүй, хүүхдийн аюулгүй орчин бүрдсэн орчин болсон. Тиймээс эцэг, эхчүүд хариуцлагатай байх цаг болсон. Бид үүнийг илүү сайжруулж, эцэг, эхчүүд болон сургууль цэцэрлэгийн удирдлага, багштай гурвалсан гэрээ байгуулна. Өнөөдөр эцэг, эхийн үүрэг тодорхой бус байна. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаггүй. Сургалтын бус цагаар нь хүүхдээ юу хийж байгаад анхаарал хандуулдаггүйгээс болж жил тутамд олон мянган хүүхэд осол, гэмт хэрэгт өртөж байна. Тиймээс ирэх хичээлийн жилээс эхлээд эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулж, үүргийг нь байнга сануулж ажиллана” гэсэн юм.

Тэрбээр мөн "Боловсролын байгууллагаас зохион байгуулалттайгаар анги засварын мөнгө татаагүй. Гэхдээ эцэг, эхчүүдийн санаачлагыг хориглох эрх яаманд байхгүй" гэлээ.

Дашрамд дурдахад, Энэ жил улсын хэмжээнд 43 мянган хүүхэд есдүгээр анги, 18 мянга хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа бол 80 гаруй их, дээд сургууль элсэлт авч байгаа аж.

Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюунах(103.57.94.149) 2019 оны 06 сарын 16

Хоолны мөнгийг төрөөс даадаг болсноос хойш ,эцэг эхчүүд сургууль цэцэрлэгт хүүхдээ даагаад хаядаг болсон Эцэг эхийн үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлахаа больсон Хоолны мөнгийг эцэг эхээс авч байх нь зөв 2000-5000 төгрөгний төлөө шалгаж шүүгээд 1 литр өудаг ч өгдгүй байж Яаж ингэж чаддаг байнаа

1  |  0
Зочин(66.181.184.106) 2019 оны 06 сарын 16

Засварын мөнгөө өгөхгүй бол хоолны мөнгөө төлөөд явах нь зөв шүү .хоолны мөнгийн төсөвт засварын мөнгө болгож оруулаач дорвитой бодиттой ажил хийгээсэй

1  |  0
Зочин(64.119.16.134) 2019 оны 06 сарын 14

Зөв2

0  |  0
BB(66.181.161.17) 2019 оны 06 сарын 13

Hadand havchuulagdsan haliunii zulzaga shig l yum bolj baina daa. Etseg ehchuud ni tegeed sain duraaraa huraalgah uu? Etseg ehchuud olon yanz shuu dee. Negdsen neg jurmaar l yavah heregtei sh dee.

0  |  0
Zochin (202.9.42.147) 2020 оны 09 сарын 20

Yag yah geed bgaa ni medegdehgu shn odor honog ongoroson yum yarij ideh uuha zohitsuulad butsah hun bna dooo ,

1  |  0
45ын эцэг эхийн нэг(202.179.27.178) 2020 оны 09 сарын 20

анги засвар гэхээс илүү СУРГУУЛИАС ДАВХАР ЖИЛ БҮР ХҮҮХЭД ТУС БҮРЭЭС 20,000 ТӨГРӨГ ХУРААЖ БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ??

3  |  0
45ын эцэг эхийн нэг(202.179.27.178) 2021 оны 05 сарын 13

анги засвар гэхээс илүү СУРГУУЛИАС ДАВХАР ЖИЛ БҮР ХҮҮХЭД ТУС БҮРЭЭС 20,000 ТӨГРӨГ ХУРААЖ БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ??

1  |  1
багш(66.181.187.187) 2019 оны 06 сарын 12

Хэл ам хийдэг хэдхэн хүн байдаг. Энэ нь ангид 1-2 ба Хурган сэхээтнүүд байдаг юм Сайд зөв олж харжээ. баярлалаа сайд аа биднийг хамгаалж үг хэлсэн хүн сүүлийн 20 гаран жил үгүй болсон байлаа шүү дээ

3  |  0
цэрэнлхам(66.181.188.223) 2019 оны 06 сарын 12

Сайддаа баярлалаа. Сургууль үүргээ биелүүлж бгаа.Харин эцэг эхчүүдийн үүрэг харицулага тааруу хүүхэддээ үлгэрлэх эцэг эхийн ёс зүй үнэндээ хангалтгүй ба.Ажил хийж амьдралаа залгуулах нэрийдлээр хүүхдэд тавих анхаарал улам муудаж ба. Ажилгүйдэл архидалт гэр бүл салалт хүүхдийн хүмүүжилд муугаар нѳлѳѳлж байгаа тул анхааралдаа авна уу. Эцэг эхийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож харицулага хүлээлгэдэг болгомоор ба

2  |  0
Ээж(66.181.161.59) 2020 оны 09 сарын 20

Анги засварын мөнгө өглөө гээд эцэг эхээс юу хорогдох гээд бнаан болоо ойлгохгүй юм. Бид хүүхдийнхээ сурч байгаа орчинд хөрөнгө оруулалт хийх естой.

4  |  1
Ээж(66.181.161.59) 2021 оны 05 сарын 13

Анги засварын мөнгө өглөө гээд эцэг эхээс юу хорогдох гээд бнаан болоо ойлгохгүй юм. Бид хүүхдийнхээ сурч байгаа орчинд хөрөнгө оруулалт хийх естой.

1  |  1
Зочин (59.153.112.112) 2020 оны 09 сарын 20

Сайд аа Өвөрхангайд 1-3 тоо монгол хэлээр шалгалт гүнзий шалгалт авна гээд эцэг эхийг алалдуулж байна.Сайдын шийдвэр байгаа гэхээр орон нутаг сайд хамаагүй гээд байх юм . Өвөрхангай БСГ дарга гэж энэ эмэттэй дээл сольж өмссөн дарга нарыг дагаж дамжиж гүйсэн хүн бнаа Өв боловсролыг алж бнааа

2  |  0
Зочин (59.153.112.112) 2019 оны 06 сарын 11

Сайд аа Өвөрхангайд 1-3 тоо монгол хэлээр шалгалт гүнзий шалгалт авна гээд эцэг эхийг алалдуулж байна.Сайдын шийдвэр байгаа гэхээр орон нутаг сайд хамаагүй гээд байх юм . Өвөрхангай БСГ дарга гэж энэ эмэттэй дээл сольж өмссөн дарга нарыг дагаж дамжиж гүйсэн хүн бнаа Өв боловсролыг алж бнааа

0  |  0
Жиргээ(203.91.115.44) 2019 оны 06 сарын 12

Сайдын зөв дэмжиж байна

2  |  0
Ард (202.9.43.214) 2020 оны 09 сарын 20

САЙДАА СЭТГЭ СЭТГЭ СУРГУУЛЬ АНГИ ЗАСАХ МӨНГИЙГ ЯАЖ ГАРГАВАЛ ДЭЭР БАЙНА ТӨРӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛЖ БАЯЖСАН ЛУЙВАРЧДЫНХАА ЛУЙВАРЫН МӨНГИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ УКРАЙН УЛС ХУРААХААР АЖИЛЛАГАА ЭХЛЭЖ БАЙНА ЯАЖ ГЭДГИЙГ ХАРДАА ХЯТАД Ч ОЙРХОН ЖИШЭЭ БАЙНА.

2  |  1
Ард (202.9.43.214) 2019 оны 06 сарын 11

САЙДАА СЭТГЭ СЭТГЭ СУРГУУЛЬ АНГИ ЗАСАХ МӨНГИЙГ ЯАЖ ГАРГАВАЛ ДЭЭР БАЙНА ТӨРӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛЖ БАЯЖСАН ЛУЙВАРЧДЫНХАА ЛУЙВАРЫН МӨНГИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ УКРАЙН УЛС ХУРААХААР АЖИЛЛАГАА ЭХЛЭЖ БАЙНА ЯАЖ ГЭДГИЙГ ХАРДАА ХЯТАД Ч ОЙРХОН ЖИШЭЭ БАЙНА.

0  |  0
Zochin (66.181.161.80) 2019 оны 06 сарын 10

Saidin zowoo er ni yumig bas naanatai tsaantai bodoh hergetei Hun bolgon l ur huuhed gargaj ur huuhdinhee toloo l amidardag bizdee huuhdin surch hogjih orchin taatai bn gedeg bol hamgin chuhal shu ard tumen mini Gehdee zaswarin mongig tsetsetlegin erhlegch surguulin zahirluud huraaj awah l bolih hergetei shu

0  |  0
Баярмагнай(66.181.161.99) 2019 оны 06 сарын 13

Сургууль, багш нараа хамгаалдаг сайдын зөв. УБ-ын сургуулиудыг мэдэхгүй байна. Хөдөөний сургуулиуд л лав төсөвт урсгал засварын мөнгө гэж өчүүхэн мөнгө байдаг. Олон жилийн насжилттай байр, эд аж ахуйгаа арайхийж аргацааж явдаг ямар нэгэн өөрийн орлоггүй хэцүү шүү дээ. Ядарсан цалинтай хэдэн багш нар ангиа өөд нь татах гээд л цалингийн зээлнээсээ илүүчилж юм хийдэг ч үзүүлэн, тараах материалаасаа илүү гардаггүй. Ер нь хандив өг гэж сургууль, багш нар нэхдэггүй. Энэ хэцүү байдлыг ойлгосон зарим эцэг эхчүүд дэмжье гэхээр нийт эцэг эхийн ихэнх нь зөвшөөрөхөд дургүй ганц хоёр хүн нь хэл ам хийдэг.

8  |  0
Bagsh(122.201.21.1) 2019 оны 06 сарын 15

Angi zasah mungu surgulias ugduggui. Taazni shohoi n hovhorch unjsan. hanani budag ni hovhorson angid huuhed hicheeld suuhad tuhgui, eruul ahiun shaardlaga ch hangahgui. Angi zasvarin baitugai bichgiin tsaasaa toolj nariilj uugdig bhad yah ym tegeed.

2  |  0
Даваа(202.126.88.204) 2019 оны 06 сарын 10

Эцэг эхийн зөвлөл нь тодорхой хэмжээнд цуглуулаад захиран зарцуулдаг сургууль дийлэнх бна шүү.энэ асудаалд багш зөвлөхөөр оролцож байдаг. Сайн эрүүл тохилог орчинд хүүхдээ сургах бидний хүсэл байлтай.тэхэд туулшруулж бүгдийг буруутгах сөрөг үр дагавартай.

0  |  0
Багш(64.119.25.64) 2020 оны 09 сарын 20

Та хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгч бгаа л бол заавал тухайн байгуулагын дотоод журам, зориг, бүтээмжийг дагах хэрэгтэй, МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ЖААХАН Ч ГЭСЭН УХААНТАЙ БГАА Ч, ЭНЭ БОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ШҮҮ ДЭЭ.

2  |  2
Багш(112.72.12.4) 2019 оны 06 сарын 15

Унхиагүй толгой нь эргэсэн сайд вэ

2  |  7
sss(202.131.226.110) 2021 оны 05 сарын 13

Хүүхдэээ үнэгүй сургаж байгаа юм чинь засварын мөнгө өгч болно ш дээ

6  |  2
sss(202.131.226.110) 2021 оны 05 сарын 13

Хүүхдэээ үнэгүй сургаж байгаа юм чинь засварын мөнгө өгч болно ш дээ

3  |  1
sss(202.131.226.110) 2019 оны 06 сарын 10

Хүүхдэээ үнэгүй сургаж байгаа юм чинь засварын мөнгө өгч болно ш дээ

2  |  0
UT(202.9.43.240) 2019 оны 06 сарын 10

Hyy min busdiin hyyhdiin adil udur byr mungutei irj hool avch idej chaddagyi.barag l yzeegyi.hyyhdees goridool ulsuglun l yavdag,haaya gerte jahan yum belded yavbal ih yum.ynendee mungulug aav eej bagshiin huld ch chiregdeh ye zunduu l bh yum.20.30han myanga ugch chadahgyi bhdaa yadgiin geed l olnii dund shardag l yum bilee.heleh helehgyi geer uurlaj orilood l.hetsy shy.namaig archaagyi l geh bh.2.3hyyhed zereg yavdag unuu margaasha aragtsaadag ail ch berh shyde

0  |  1
UT(202.9.43.240) 2019 оны 06 сарын 10

Hyy min busdiin hyyhdiin adil udur byr mungutei irj hool avch idej chaddagyi.barag l yzeegyi.hyyhdees goridool ulsuglun l yavdag,haaya gerte jahan yum belded yavbal ih yum.ynendee mungulug aav eej bagshiin huld ch chiregdeh ye zunduu l bh yum.20.30han myanga ugch chadahgyi bhdaa yadgiin geed l olnii dund shardag l yum bilee.heleh helehgyi geer uurlaj orilood l.hetsy shy.namaig archaagyi l geh bh.2.3hyyhed zereg yavdag unuu margaasha aragtsaadag ail ch berh shyde

1  |  1
UT(202.9.43.240) 2020 оны 09 сарын 20

SURGUULIIN oi,angi zasvar gej 2udaa avah n zuv uu?ynendee yynees ch ilyy bais geel avdag.zarim jil 9sard orj ireed yu hiisen n medegddeggyi geh l yum bile hyyhdyd.deerees n daraa jil,2-3jildee ene angidaa bnaa gej baahan mungu avch tohijuuluulchihaad 9sard yu ch bhgyi hooson angid oruulaad l dahiad l mungu mungu...zarimdaa ch ulaan mungugyi yaidaa gej bhd l hyyhdiig min ulalzuulj ,uurlaj hashihchij charlaj munguu neheed l bagsh n hetsyy shyy.yamar ch hereggyi bayar temdeglene geed l amandaa orson undur yne dugraad l nehej charlaad l daramtlaad l yostoi yadargaatai.

1  |  1
зочин(203.91.116.118) 2020 оны 09 сарын 20

Энэ сайд амьдрал огт мэдэхгүй бна аа, Цэвэр багш нарын хармаанд ордог мөнгө шүү дээ

1  |  14
Top