ДЭМБ бэлгийн замаар дамжих өвчний тохиолдол нэмэгдэж буйг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий даяар өдөр бүр нэг сая хүн бэлгийн замаар дамжих халдвараар өвчилж буйг анхаарууллаа. Гар утасны аппликейшн хөгжүүлдэг компаниуд өсвөр насныханд зориулсан болзооны элдэв төрлийн апп болон цахим хуудас нээгдсэн нь бэлгийн замбараагүй байдал бий болгож байгаа гэж судалгааны дүгнэлтэд дурджээ.

“Дэлхий даяар халдварлаж буй 25 өвчин тутмын нэг нь бэлгийн замаар дамжих өвчин эзэлж байна. Цаашид хөгжиж буй, ядуу буурай гэлтгүй дэлхий даяар бэлгийн харьцаа, бэлгийн замаар дамжих өвчний талаар зөв мэдээлэл тараах хэрэгтэй. НҮБ болон бусад хамтын ажиллагааны байгууллагууд үүнд анхаарах нь зүй” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Теодора Ви ярьжээ.

НҮБ-ын Эрүүл мэндийн агентлагийн судалгаагаар 15-49 насны эмэгтэйчүүдэд тэмбүүгийн 127 сая шинэ тохиолдол, гоноре вирусийн 87 сая шинэ тохиолдол, трихомниаз вирусийн 156 сая шинэ тохиолдол сүүлийн хоёр жилийн хугацаанд бүртгэгджээ. Үүнийг 2016 оны судалгаатай харьцуулахад даруй таван хувиар өссөн үзүүлэлт аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top