ӨНӨӨДӨР: Харааны бэрхшээлтэй иргэдэд үндэсний тоглоом, наадгайг сурталчилна

2019 оны 06 сарын 07

09:00 цагт

  • “Кемпински” зочид буудалд Стандарт, хэмжил зүйн газраас “Хангамжийн сүлжээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэлийн үүрэг” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 90910510
  • ЭМЯ-нд Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбооны IX чуулган болно. Утас: 90180326, 91002110
  • НҮБ-ын байр, 3-р давхрын танхимд “Хүйн хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжил” үндэсний сургалт, зөвлөлдөх уулзалт болно. Утас: 70105652

10:00 цагт

  • Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх МСҮТ-д харааны бэрхшээлтэй иргэдэд үндэсний спортын тоглоом, наадгайг сурталчлах “Би чадна” өдөрлөг болно.

11:00 цагт

  • Санхүүгийн зохицуулах хороонд Монгол Улсад ажиллаж буй 539 ББСБ-ын удирдлагууд, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулна. Утас: 80881000
  • Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн төгсөгчдийн эрдмийн баярын ёслол болно. Утас: 99931551

11:30 цагт

  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь нар төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авах талаар мэдээлнэ. Утас: 99077535, 11326670
  • Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 98066116

14:00 цагт

  • ХХААХҮЯ-нд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газраас “Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр”-ийн талаар мэдээлнэ. Утас: 88087892, 96346465
  • МҮХАҮТ-д “Бичил, жижиг үйлдвэрлэлийн санхүүжилт В2В” уулзалт болно. Утас: 90091979
  • МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ын хаалт болж дэвшүүлсэн 4 асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц, гаргалгааг танилцуулна. Утас: 99002019

“Үндэсний мэдээллийн тѳв”-д

11:00 цагт

  • Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

11:30 цагт

  • “Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлнэ.

12:00 цагт

  • Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Төрийн ордонд

09:00 цагт

  • “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” хэлэлцүүлэг болно.

10:00 цагт

  • УИХ-ын чуулган хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top