ВИДЕО: KING TUG дэлхийн аварга болоод эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

IBO холбооны дэлхийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулааныхаа талаар өнөөдөр /2019.06.06/ мэдээлэл хийлээ. 

Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, 11 ялалт байгуулсан тэрбээр 11 дэх тулааны дараагаар IBO холбооны бүсний эзэн болсон. Харин одоо King Tug 12 дахь тулаанаа WBC холбооны бүсийг эзэмшиж буй Гарри Рассельтай тулалдах тов тодорчээ. Тулаан 2019 оны наймдугаар сарын 3-нд болно. Н.Төгсцогт аваргын ярьснаар хэрэв Гари Рассель энэ тулаанаас татгалзвал түүний аваргын бүсийг хураахыг сануулжээ. 

Юуны өмнө KING TUG хэмээх Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны аваргын бүсний төлөө тоглох албан ёсны эрхээ авсан талаар дуулгаж, энэ тулаан наймдугаар сарын 3-нд болно гэдгийг зарлалаа. Өрсөлдөгч нь энэ холбооны аварга Гарри Рассель. Уг нь энэ хоёр тавдугаар сард тулалдах ёстой байсан боловч Рассель зөвшөөрөөгүй. Харин энэ удаад WBC холбооноос Гаррид хэрэв наймдугаар сард дахин “зугтвал” аваргын бүсийг нь хураан авч, Н.Төгсцогтод тулаангүй өгөх шийдвэр гаргаснаа дамжуулжээ. Ингэхээр Н.Төгсцогт ирэх наймдугаар сард тулалдах нь тодорхой боллоо.

Хэвлэлийн хурал дээр Н.Төгсцогт “Би одоогоор 11 тулалдаж, 11 ялаад байна. IBO холбооны аваргын бүсний эзэн болсон. Цаашдаа WBA, WBC гээд бүх холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших хүсэлтэй байна. Би дэлхий дахинд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин болно. Дараагийн удаад сэтгүүлч та бүхэнтэй уулзахдаа бүх холбооны бүстэй уулзах зорилготой байгаа” гэж хэлсэн юм.


ШУУД ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
zochin(103.111.68.3) 2019 оны 06 сарын 10

amnii bilgees ashdiin bileg gej saihan bna delhiin avarga bolooroi amjilt husey

0  |  0
matilda(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

0  |  0
Top