ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Өнөөдөр 2019.06.06. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 18 градус, шиврээ бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын орос хэлний өдөр. Тайваньд өнөөдөр Инженерүүдийн өдөр бол БНСУ-д Солонгосын дайнд амиа алдсан хүмүүсийг дурсах өдөр, Украинд Сэтгүүлчдийн өдөр, Боливд Багш нарын өдөр тохиож байна.

Өнөөдөр Английн жүжигчин Аманда Пэйс, Америкийн рок гитарчин Стив Вай, Аргентины зохиолч Федерико Андахази, Америкийн жүжигчин Винсент Янг, “Алтан бөмбөрцөг”-ийн хоёр удаагийн эзэн Пол Жаматти зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1933 оны энэ өдөр Нью-Жерси мужийн Кэмден хотод автомашинаасаа гаралгүйгээр кино үздэг анхны кинотеатр нээгджээ.

1937 оны энэ өдөр мөсөн дээрх анхны станц болох “Хойд туйл-1” нээгдсэн байна.

1949 оны энэ өдөр “Улаанбаатарын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсгэн байгуулагджээ.

1985 оны энэ өдөр Зөвлөлтийн нисэгчтэй сансрын хөлөг “Союз Т-13” хөөрөв.

1992 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний тушаалаар Москва хотын даргаар Юрий Лужковыг томилжээ.

Мөн оны энэ өдөр Панамын Дарьенд “Boeing 737” онгоц осолдож, 47 хүний амь үрэгджээ. Энэ нь Панамын түүхэн дэх томоохон ослуудын нэг юм.

Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр бүтээл туурвих, бизнес эхлэх, хандив өгөх, хүүхэд үрчилж авахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл маргаанд оролцоход муу. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top