Ханхүү Уильямын анхны хайр хэн байв?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

37 настай Кэйт Миддлтон, 36 настай ханхүү Уильям нар аз жаргалтай гэр бүлийн үлгэр жишээ болдог билээ. Тэгвэл шар хэвлэлүүд Их Британийн ханхүүгийн эхнэртэйгээ учрахаас өмнөх хайр сэтгэлийн холбоог нь “илрүүлжээ”.

Уильям 17 настайдаа хойд ээж Камилла Паркер Боулсынхаа зээ дүү Энн гэх бүсгүйд дурлаж байсан аж. Бүсгүй 25 настай байжээ. Гэхдээ тэдний харилцаа удалгүй дууссан байна. Уильям их сургуульд орж, тэндээ ирээдүйн эхнэр Кэйттэйгээ танилцжээ. Тэд хуримаа хийхээсээ өмнө 10 жил үерхсэн билээ.

Харин уг хугацаанд Энн Паркер Боулс телевизэд карьер хөөж, архи, мансууруулах бодисоос хамааралтай байдлаа эмчлүүлжээ. Бүсгүйн ярьснаар тэрбээр архинд донтсон нь ааваас нь удамшсан аж.

Ханхүү анхны хайраа мартаагүй бөгөөд түүнийг хатан хааны гэр бүлийн арга хэмжээнд урьж байсан талаар түүнтэй ойр байдаг эх сурвалж ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top