Зэсийн ханш дөрвөн жилийн ДООД ТҮВШИНД хүрч уналаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

АНУ, Хятадын худалдааны дайнаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 2015 оны арваннэгдүгээр сараас хойш хамгийн доод түвшинд хүрч унаад байна.

Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 5830 ам.доллар болж 0.4 хувиар унажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Мексикт нийлүүлэх түүхий эдийн тарифыг нэмсэн нь ийнхүү зэсийн уналтад нөлөөлсөн байна.

“Цаашид зэсийн үнэ унах төлөвтэй байна. Энэ нь дэлхийн томоохон эдийн засаг болон хөгжиж буй улсуудад сөргөөр нөлөөлөх талтай” гэж Лондонгийн металлын биржийн мэргэжилтэн Робин Бар ярьжээ.

Түүхий эдийн зах зээлд зөвхөн зэсээс гадна никел, ган, цинкийн ханш огцом унаад байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг алт, мөнгө, эрчим хүчний нүүрсний ханш ч тогтворгүй огцом савалгаатай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top