ӨНӨӨДӨР: Хяналтын камераар илрүүлж буй зөрчлийн талаар мэдээлэл хийнэ

2019 оны 06 сарын 05

08:40 цагт

  • “Новотел” зочид буудалд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI дугаар бага хурал эхэлнэ.

10:00 цагт

  • Хангарди ордны 14 давхрын хүндэтгэлийн танхимд "Артерийн гипертензийн менежментийг сайжруулья" аянд шалгарсан тэргүүний байгууллага, эрүүл мэндийн ажилтан, сайн санааны туслагч нарт шагнал гардуулах арна хэмжээ болно. Утас: 94947115
  • “Шангри-Ла” зочид буудалд “Транзит Монгол-2019” олон улсын форум болно.
  • “Blue Sky” зочид буудалд “Оюу толгой” компани боловсролыг дэмжих хөтөлбөрүүдээ танилцуулж, оюутнуудад тэтгэлэг гардуулна. Утас: 86664646

10:30 цагт

  • ЭМЯ-ны гадна талбайд Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11:00 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд "Сайд Д.Сарангэрэл эмнэлэг, эмч, мэргэжилтнүүдийн нэр хүндэд халдсан уу" сэдвээр "Happy Veritas" төвөөс мэдээлэл хийнэ.
  • Улаанбаатар банкны есөн давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр хяналтын камераар илрүүлж буй зөрчлийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99091210

Төрийн ордонд

10:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11:00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

12:00 цагт

  • “В” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.

14:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top