БАГАНУУР: 250 айлын цахилгаан хангамжийн ажил эхэллээ

Л.Болд | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны "Тогос-Уул" хэсэгт 2018 онд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 250 өрхөд газар олголт хийгдсэн юм.

Уг 250 айлын гадна цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр улсын төсөвт 441.0 сая төгрөгийг суулгаж, Эрчим хүчний яаманд тендер зарлагдан гүйцэтгэгчээр “Чинбат” ХХК шалгарч өнөөдрөөс /2019.06.04/ цахилгаан хангамжийн ажил  эхэлсэн байна. Дээрх ажлыг 45 хоногийн турш тасралтгүй гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top