Apple iTunes сүүлчийн дуугаа эгшиглүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

АНУ-ын Apple компани iTunes апп-даа баяртай гэж хэлж буйгаа зарлажээ. Тоон хөгжим, кино зэрэг контентээ шинэчлэх хүрээнд тус компани гурван шинэ апп танилцуулж байна.

2001 онд анх нэвтрүүлсэн iTunes үүргээ гүйцэтгэсэн бөгөөд түүний оронд нэг бус, харин гурван тусдаа апп Apple Music, Apple Podcasts and Apple TV гарч ирж буйг Apple компанийн программ хангамжийн инженерчлэлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Грейг Федериги мэдэгджээ. iTunes гарч ирсэн цагаасаа эхлэн хүмүүсийн дуу, хөгжим сонсох хэв маягийг өөрчилсөн. Энэхүү аппликэйшныг гурван тусдаа апп болгон өөрчилсөн нь Apple компани энэ оны сүүлээр TV+ апп-ыг олон улсын хэмжээнд гаргахаар бэлтгэж буйтай холбоотой гэнэ.

Шинэ контентыг ухаалаг телевизорт суурилуулах шинэчилсэн Аpple TV app, Roku болон Аmazon's Fire TV төхөөрөмжөөр дамжуулан хүлээн авах боломжтой. Түүнчлэн тус компани подкаст апплийкэйшн танилцуулсан бөгөөд энэхүү үйлчилгээг ухаалаг цагны тусламжтайгаар авах боломжтой юм. iTunes апп-ын зарим онцлогуудыг Apple бусад апп-даа ашиглах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top