Тостын нуруу ЦААЗЫН ТАВЦАНД (Тойм нэвтрүүлэг)

2019 оны 06 сарын 04

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон. Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоосон бөгөөд анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдээж шийдсэн юм. Эл газар нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд гоби коал транс” компанийн ашиглалтын лицензтэй талбай бөгөөд тус компани Засгийн газрын тогтоол гарахаас өмнө хөрс хуулалтаа эхлүүлж, уурхайн кэмпээ байгуулсан байдаг.

Тост, Тосон бумбын нуруунд уурхайн үйл ажиллагаа явуулж, ургамал, усыг сүйтгэж, ан амьтныг дайжуулан, экологийн тэнцвэрт байдалд сөргөөр халдаж байгаа энэ мэт нөхцөл байдлыг "Хариуцлагатай уул уурхай" нээлттэй сурвалжлагын баг өнгөрсөн долоо хоногт сурвалжилсан юм. 

ТВ-8 телевизийн бэлтгэсэн тойм нэвтрүүлгийг хүргэж байна.
 
ТОСТЫН НУРУУ ЦААЗЫН ТАВЦАНД (ТОЙМ НЭВТРҮҮЛЭГ)
 
Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
зочин(66.181.187.141) 2019 оны 06 сарын 04

Энэ суртлын ажил гээч чинь юу л болоод байнаа.Мандахбаяр гэгч нөхөр болохоор Тост Тосон бумбын нуруу сүйдлээ цаазын тавцанд очлоо гээд л яриад түүнийг нь олон сувгаар цацаад байх юм.Гэтэл хоёр хоногийн өмнө Өмнөговиос нэврүүлэг бэлтгээд бидний энэ газарт ухсан сүйтгэсэн юм ердөө ч байхгүй.Булаг шанд ч ширгээд сүйд болчихоогүй.ХЭн гэгч нь юу яриад байгааг ойлгохгүй байна гээд л ярьсан.Гуравхан сая хүнтэй монголд гурван зуун телвид,радио.Бөөн худал мэдээлэл.Монголын төр энэ юмаа жаахан цэгцэлмээрээ

Top