Монгол Улс Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тавдугаар сарын 27-30-ны өдрүүдэд Европын холбооны гишүүн улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзах үеэрээ ирэх жилүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санал солилцсон байна. Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Трайан Лаурентиу Христиа цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүхий л салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг цохон тэмдэглэжээ.

Монгол Улс Европын холбоотой  2017 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээ ёсоор хүний эрх, хариуцлагатай засаглал, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хамтын ажиллагаагаа чиглүүлнэ гэж тусгасан билээ. Монгол Улс, Европын холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоож байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top