ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Өнөөдөр 2019.05.31. Монгол эх оронд маань нар 04 цаг 58 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 24 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна. Мөн Дэлхийн тэгш бус байдалтай тэмцэх өдөр. Казахстанд өнөөдөр улс төрийн хэлмэгдүүлэлт болон өлсгөлөнд нэрвэгдэгсдийг дурсах өдөр бол ӨАБНУ-д Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Лиа Томпсон, Мексикийн жүжигчин Виктория Руффо, Америкийн жүжигчин, модель Брук Шилдс, Францын жүжигчин Сандрин Боннер, Италийн кино найруулагч, “Оскар”-ын шагналт Паоло Соррентино, Оросын эстрадын алдарт дуучин Наташа Королёва, Ирландын жүжигчин Колин Фаррелл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

2011 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчилж байжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1836 оны энэ өдөр Англид сэнсийг патенталжээ.

1859 оны энэ өдөр Лондон дахь Вестминстерийн ордоны Цагны цамхагт алдарт Биг-Бен байршив.

1879 оны энэ өдөр Берлинд дэлхийн анхны цахилгаан төмөр зам нээгджээ. Мөн анхны цахилгаан галт тэргийг танилцуулав.

1936 оны энэ өдөр Москвад “Дөлгөөн Дон” дуурь тоглогдож, М.Шолохов оролцжээ.

1961 оны энэ өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс Их Британиас тусгаар тогтнов.

1997 оны энэ өдөр Борис Ельцин, Леонид Кучма нар ОХУ болон Украин улсын хооронд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр хууль цааз батлах, хулгай дээрмийг номхотгох, лус тахих, мал номхруулах, хөгжмийн зэмсэг урлах болон дарханы үйлд сайн. Харин газар ухахад таагүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top